Цаг үеийн мэдээ

お知らせ一覧

JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Tenure track

АНХААРАХ: (Заавал уншиж танилцах)

Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.

Түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.

Шалгалт эхлээд дуусах хүртэл завсарлагаанаар ч гэсэн гар утас бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхгүй тул анхаарна уу.

1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.

2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)

Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯХБХолбоо)

3. Шалгалт авах өдөр: 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр /Ням гариг/

Шалгалт авах газар: Улаанбаатар, Дархан, Арвайхээр хот

Шалгалтын цаг, байрыг 2025 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.

4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх

боломжтой юм.

Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж,

“Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:

1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл Улаанбаатар, Дархан хот онлайн хэлбэрээр, Арвайхээр хот өргөдлийн маягт бөглөж явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.

2. Бүртгэх хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.

/Жич: 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./

3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.

N1 – 70.000 төгрөг

N2 – 70.000 төгрөг

N3 – 65.000 төгрөг

N4 – 55.000 төгрөг

N5 – 55.000 төгрөг

Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.

4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2026 оны 3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2026 оны 1-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно.

Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.


 

Хуваалцах: 

Бусад мэдээ: